СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 ·...

8
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР СОНИН МЭДЭЭ 2019.05 САР

Transcript of СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 ·...

Page 1: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СОНИН МЭДЭЭ

2019.05 САР

Page 2: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын

Цаг уур, орчны шинжилгээний газрын болон төв, орон нутгийн экспедицүүд хамтран цаг агаарт

зориудаар нөлөөлж, хун тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Хэнтий аймгийн

3, Сэлэнгэ, Дорнод аймаг, Улаанбаатар хотын тус бүр 2, Төв, Булган, Дархан-Уул аймгийн тус бүр 1,

нийт 12 экспедиц төв болон зүүн бүсийн нутгаар орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, Хэнтий

аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт асаж байгаа ойн түймрийг хур тунадас нэмэгдүүлэн оруулах

замаар унтраах ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Энэ өдөр өндрийн салхины хурд их байсан нь үүл хурдан шилжих нөхцлийг бүрдүүлж, зориудаар

нөлөөлөх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Гэсэн хэдийн ч ажиллагааг амжилттай явуулж,

ажиллагааны үр дүнд Төв аймгийн баруун хойт сумд, Улаанбаатар хотын бүс нутгаар 0,0-2,0мм, Сэлэнгэ,

Дархан-Уул аймгийн нутгаар 0,3-6,0мм, Хэнтий аймгийн нутгаар 0,3-7,5мм, Дорнод аймгийн нутгаар

0,3-6,3мм хур тунадас орлоо.

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт асаж байсан ойн түймрийн орчимд 7,5мм-ээс ахиу

хэмжээний хур тунадас орж түймрийн голомтыг цурманд оруулж унтраахад ихээхэн дэмжлэг үзүүллээ.

Түүнчлэн Ховд аймгийн 2, Говь-Алтай аймгийн 2, Баянхонгор аймгийн 1 экспедиц 5 дугаар сарын 05-ны

өдөр баруун бүсийн аймгуудын нутгаар зориудаар хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажиллагаа

явууллаа.

Энэ ажиллагааны үр дүнд Ховд аймгийн нутгаар 4,0-23,0мм, Говь-Алтай аймгийн нуигаар 0,2-6,8мм,

Завхан аймгийн нутгаар 0,0-23мм, Баянхонгор аймгийн нутгаар 0,0-17,0мм хур тунадас орлоо.

5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд нийт 17 экспедиц үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг 19 байрлалаас

21 удаа явуулжээ.

ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ БАТШИРЭЭТ, БИНДЭР СУМЫН НУТАГТ АСЧ БАЙСАН

ОЙН ТҮЙМРИЙН ГОЛОМТЫГ УНТРААХАД ИХЭЭХЭН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Page 3: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын

ЦУОШГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/78 дугаар тушаалын дагуу синоптик инженерүүдийн давтан сургалт хөтөлбөрийн дагуу амжилттай болж өндөрлөлөө. Сургалтанд 21 аймгийн 35 синоптик инженер хамрагдав. Сургалтын үйл ажиллагааг ЦУОШГ-ын дэд дарга нээж үг хэлэв. Хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Урьдчилан мэдээлэх салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт чиглэлүүд” сэдвээр лекц орж төв орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын талаар нэгдсэн ойлголтыг синоптик инженерүүдэд өгөв.

Тус сургалтын үеэр ахмад синоптик, хэлтсийн дарга асан Ж.Цогт нь газар, өндрийн бодит болон прогноз зурганд анализ хийх, даралтын орны систем, үүсэл хувьсалын тухай болон агаар мандлын фронт, фронтын анализ хийхэд анхаарах асуудлуудын тухай маш чухал, синоптикуудын өдөр тутмын ажилд үнэ цэнэтэй хичээл орлоо. Урьдчилан мэдээлэх хэлтсийн технологич инженерүүд их цас, их бороо, хүчтэй салхи шуурга гэх мэт цаг агаарын онцгой үзэгдлүүдийн аэросиноптик нөхцлүүдийн талаар, тусгай хэрэгцээний мэдээ бичих шаардлага, мөн УЦУОСМХ-ийн Тоон прогноз орчны судалгааны хэлтсийнхэн үйлдвэрлэлд хэрэглэж буй цаг агаарын прогнозлох арга загваруудын шинэчлэлт, тэдгээрийн таарцын үнэлгээний талаар хичээлүүд заав. Ялангуяа УЦУОСМХ-ийн тус хэлтсийнхэн Монгол орны 137 станц дээр загвараар тооцоолсон аэрологийн диаграм байгуулж, түүнд хэрхэн нарийн дүн шинжилгээ хийж зуны конвекцийн гаралтай аадар бороо, аянга, нөөлгийг урьдчилан мэдээлэх талаар шинээр дадлага хичээл орсон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой хичээл болов.

ОРОН НУТГИЙН СИНОПТИК ИНЖЕНЕРҮҮДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Page 4: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын

Технологич инженер Д.Энхтуяа агаарын фронтын анализ хийх дадлагыг хүн нэг бүр дээр зурган дээр ажлуулж, Технологич инженер А.Алтаншагай инженерүүдийг 6 бүсэд хуваан цаг агаарын процесст дүн шинжилгээ хийлгэн, прогнозын төслийг хэлэлцүүлэн зөвхөн онол бус практикийн ач холбогдолтой сургалт явуулав. Орон нутаг хариуцсан технологич инженер М.Должинсүрэн Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийг мэдээлэх шинэ вэб системийн ажиллах зарчимын тухай дадлага хичээл орж шинэ системийг нэвтрүүлэхэд орон нутгийн инженерүүдийг сургав. Мөн Цаг агаарын урьдчилсан мэдээнд хэрэглэх нэр томъёо, технологийн мөрдөлт, заавар журмын мөрдөлт, үйл ажиллагаанд гарч буй нийтлэг алдаа дутагдалууд, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөмж өгөв.

Хэлтсийн залуу инженерүүд HIMAWARI хиймэл дагуулын үүлний зураг, мэдээнд анализ хийх, аадар бороог хэт богино болон богино хугацаагаар урьдчилан мэдээлэх боломж, газар тариалнгийн бүс нутгаар цочир хүйтрэл урьдчилан мэдээлэх тухай хичээлүүд зааснаас гадна Тосонцэнгэл сумын температурын огцом өөрчлөлтийг урьдчилан мэдээлэх Увс нуурын хялмааг урьдчилан мэдээлэх Багануур орчмын шөнийн температурын дулааралт Хархорин орчмын салхины хурдыг урьдчилан мэдээлэх зэрэг тухайлсан судалгааны үр дүнг танилцууллаа.

Энэхүү сургалтанд аймаг болгон оновчтой мэдээлж чадаагүй урьдчилсан мэдээний задлан судалгаа, аймаг орон нутгийн онцлогийг цаг агаарын мэдээндээ хэрхэн тусгадаг болон тухайн аймгийн шинээр санаачлан хийсэн ажлын талаар илтгэл бэлдэж хэлэлцүүлэн төв, орон нутгийн инженерүүд ажлын туршлага солилцон бие биенээсээ суралцсан нь өмнөх сургалтуудаас онцлогтой болов. Сургалтын төгсгөлд заасан хичээлүүдээр тестээр шалгалт авч дүнг хаалтын хуралд танилцуулан сертификат гардуулав.

Page 5: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2020 оны төсвийн төслийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр ЦУОШГ-ын хурлын танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт төсвийн шууд захирагч нар 2020 оны төсөвт тусгах арга хэмжээ тус бүрээр саналаа танилцуулж, хэлэлцэж байна. Уг хэлэлцүүлэгт тус газрын болон харьяа байгууллагуудын дарга, захирал, ахлах нягтлан бодогч нар оролцов .

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа байгууллагуудын дунд уламжлал болгон зохион

байгуулагддаг спортын 4 төрөлт тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 03-05 өдрүүдэд болж өнгөрлөө. Тус

тэмцээнд Цаг уур, орчны шинжилгээний газар болон Улаанбаатар хот дахь харьяа байгууллагын тамирчид

идэвхтэй оролцож өндөр амжилт үзүүллээ. Ширээний теннисний эрэгтэй төрөлд Цаг уур, орчны шинжилгээний

газрын Ерөнхий технологич инженер С.Батбаяр хүрэл медаль, эмэгтэй төрөлд Улаанбаатар хотын ус цаг уур,

орчны шинжилгээний төвийн техникч Б.Оюунханд Алтан медаль, Шатрын төрөлд Цаг уур, орчны

шинжилгээний газрын Хэлтсийн дарга Н.Галцог, Ахлах мэргэжилтэн Ж.Энхчимэг, мэргэжилтэн Д.Батхүү нар

багаараа Алтан медаль, Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид Мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн төрөлд

эмэгтэй баг тамирчид Алтан медалийг тус тус хүртэж багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байр эзэлж Аваргын

цом мөнгөн шагналаар шагнагдлаа. Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 2020 ОНЫ

ТӨСВИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД "ЦОМЫН ЭЗЭН" БОЛЛОО

Page 6: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын

Турк улсын Судалгааны инженерүүдийн бизнесийн холбооны удирдах зөвлөлийн дарга Хасан Булут

тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний

газарт зочиллоо.

Төлөөлөгчдийг тус газрын Дэд дарга Б.Баттулга болон хэлтсийн дарга нар хүлээн авч уулзан, хэлтэс тус бүрийн

үйл ажиллагааны тухай товч танилцуулав.

Эдгээр төлөөлөгчид Монгол улсын кадастрын нэгдсэн системийг хөгжүүлэх зорилгоор ажиллаж байгаа

бөгөөд Монгол улсын газрын кадастрын мэдээллийн системийг судлах, тулгарч буй асуудлын талаар судалгаа

хийж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид өнөөдөр ЦУОШГ-т зочилж, харилцан туршлага

судалж, санал бодлоо солилцлоо.

ТУРК УЛСЫН СУДАЛГААНЫ ИНЖЕНЕРҮҮДИЙН БИЗНЕСИЙН ХОЛБООНЫ

ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

Page 7: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын

БНСУ-ын Цаг уурын байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийн I, II шат 2017-2018 онуудад амжилттай хэрэгжсэн билээ. Уг төслийн III шатыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулах, судалгааны ажлаар БНСУ-ын Цаг уурын газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Ши Ду Шиг тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол улсын Цаг уурын байгууллагад ажиллалаа. Төлөөлөгчид ЦУОШГ-ын удирдах албан тушаалтнууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, төслийн III шатанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, ЦУОШГ-ын саналыг сонсч, төсөлдөө тусгаж өгөхөөр тохирлцов. Ирэх 7 дугаар сараас эхлэн хэрэгжих уг төслийн III шатыг НОАА болон Си Тек компаниуд хамтран хэрэгжүүлэх бөгөөд 11 дүгээр сард Монголын талд бүрэн хүлээлгэж өгөх аж.

БНСУ-ын Цаг уурын байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлийг урьдчилан

мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах” төслийн I, II шат

2017-2018 онуудад амжилттай хэрэгжсэн билээ.

Уг төслийн III шатыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулах, судалгааны ажлаар БНСУ-ын Цаг уурын

газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Ши Ду Шиг тэргүүтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5

дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол улсын Цаг уурын байгууллагад ажиллалаа. Төлөөлөгчид ЦУОШГ-ын

удирдах албан тушаалтнууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, төслийн III шатанд

хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, ЦУОШГ-ын саналыг сонсч, төсөлдөө тусгаж өгөхөөр тохирлцов.

Ирэх 7 дугаар сараас эхлэн хэрэгжих уг төслийн III шатыг НОАА болон Си Тек компаниуд хамтран хэрэгжүүлэх

бөгөөд 11 дүгээр сард Монголын талд бүрэн хүлээлгэж өгөх аж.

“МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙГ УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ, ЭРТНЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТЫН АВТОМАТ СТАНЦЫН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ”

ТӨСЛИЙН III ШАТ ХЭРЭГЖИНЭ

Page 8: СОНИН МЭДЭЭ 2019.05 САРnamem.gov.mn/uploads/5 sar Sonin medee.pdf · 2019-06-04 · орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын