1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1....

13
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: 93.080.10 Автомат багажаар авто замын хөдөлгөөний эрчмийн тооллого зохион байгуулах заавар MNS 6596 : 2016 Guideline for traffic count by automatic method Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлав. Энэ стандарт нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчинтэй. 1. Хамрах хүрээ 1.1. “Автомат багажаар авто замын хөдөлгөөний эрчмийн тооллого зохион байгуулах заавар”-ыг хүчин төгөлдөр мөрдөж буй норм, журмыг баримтлан боловсруулсан болно. Энэхүү аргачлал нь зөвлөх шинж чанартай. 1.2. Энэхүү стандартыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон замын хөдөлгөөний эрчим, хөдлөх бүрэлдэхүүний тооллого явуулах чиг үүрэг бүхий бусад байгууллагад зориулсан болно. 1.3. Энэхүү стандартад автомат багаж төхөөрөмжөөр авто замын хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүний тооллого явуулах, өгөгдөл боловсруулах, хадгалах үйл ажиллагааны аргачилсан зөвлөмж болон тооллогын автомат системийн ажиллах үндсэн зарчмыг тусгасан болно. 1.4. Энэхүү стандартад уг аргачлалыг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгаагүй болно. Аргачлалыг хэрэглэх үеийн эрүүл мэндийн ба аюулгүй ажиллагааны дүрэм заавар болон хэрэглээний хязгаарлалтуудыг урьдчилан тодорхойлох нь хэрэглэгчийн үүрэг байна. 2. Норматив эшлэл Эш татсан дараах стандартад өөрчлөлт орсон тохиолдолд эдгээрийн хамгийн сүүлийн албан ѐсны хэвлэлээс хэрэглэнэ. -MNS 4598 : 2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” -MNS 5345 : 2011 “Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага” -ОДМ 218.2.032-2013 “Методические рекомендации по учету движения транспортных средств на автомобильных дорогах” Стандартын үзлэг-2018 Стандарт, хэмжил зүйн газар. Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22 Хувилан олшруулахыг хориглоно.

Transcript of 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1....

Page 1: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код: 93.080.10

Автомат багажаар авто замын хөдөлгөөний эрчмийн тооллого зохион байгуулах заавар

MNS 6596 : 2016

Guideline for traffic count by automatic method

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлав. Энэ стандарт нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчинтэй. 1. Хамрах хүрээ 1.1. “Автомат багажаар авто замын хөдөлгөөний эрчмийн тооллого зохион байгуулах заавар”-ыг хүчин төгөлдөр мөрдөж буй норм, журмыг баримтлан боловсруулсан болно. Энэхүү аргачлал нь зөвлөх шинж чанартай. 1.2. Энэхүү стандартыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон замын хөдөлгөөний эрчим, хөдлөх бүрэлдэхүүний тооллого явуулах чиг үүрэг бүхий бусад байгууллагад зориулсан болно. 1.3. Энэхүү стандартад автомат багаж төхөөрөмжөөр авто замын хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүний тооллого явуулах, өгөгдөл боловсруулах, хадгалах үйл ажиллагааны аргачилсан зөвлөмж болон тооллогын автомат системийн ажиллах үндсэн зарчмыг тусгасан болно. 1.4. Энэхүү стандартад уг аргачлалыг хэрэглэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгаагүй болно. Аргачлалыг хэрэглэх үеийн эрүүл мэндийн ба аюулгүй ажиллагааны дүрэм заавар болон хэрэглээний хязгаарлалтуудыг урьдчилан тодорхойлох нь хэрэглэгчийн үүрэг байна. 2. Норматив эшлэл Эш татсан дараах стандартад өөрчлөлт орсон тохиолдолд эдгээрийн хамгийн сүүлийн албан ѐсны хэвлэлээс хэрэглэнэ. -MNS 4598 : 2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” -MNS 5345 : 2011 “Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага” -ОДМ 218.2.032-2013 “Методические рекомендации по учету движения транспортных средств на автомобильных дорогах”

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 2: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

2

3. Нэр томьёо, тодорхойлолт 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем Авто замын хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнийг бүртгэн тоолдог автомат тоног төхөөрөмж болон мэдээллийг хүлээн авч хадгалдаг электрон техник хэрэгслийн иж бүрдэл; 3.2. Хөдөлгөөний автомат тооллогын цэг Авто замын тодорхой хэсэгт хөдөлгөөний тооллогын автомат системийг байрлуулж тоноглосон цэг. Автомат тооллогын цэг нь замын тухайн хөндлөн огтлолоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг тасралтгүй бүртгэх зарчмаар ажиллана; 3.3. Тээврийн хэрэгсэл мэдрэгч /детектор/ Замын тухайн хөндлөн огтлолоор нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийг мэдрэх чадвартай элемент бүхий хэрэгсэл. Энэ хэрэгсэл нь тооллогын автомат системийн бүрдэл хэсэг болно; 3.4. Хөдөлгөөний эрчим Авто замын тухайн нэг хөндлөн огтлолоор тодорхой хугацаанд нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн тоо; 3.5. Хөдлөх бүрэлдэхүүн Замын хөдөлгөөний урсгалыг бүрдүүлж буй тээврийн хэрэгслийн төрлийн тоо; 3.6. Цагийн хөдөлгөөний эрчим Авто замын тухайн нэг хөндлөн огтлолоор нэг цагийн хугацаанд нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн тоо; 3.7. Жилийн дундаж хоногийн хөдөлгөөний эрчим Авто замын тухайн нэг хөндлөн огтлолоор нэг жилийн хугацаанд нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн тоог тухайн жилийн нийт хоногийн тоо (365 буюу 366)-нд харьцуулсан үзүүлэлт; 3.8. Сарын дундаж хоногийн хөдөлгөөний эрчим Авто замын тухайн нэг хөндлөн огтлолоор нэг сарын хугацаанд нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн тоог тухайн сарын хоногийн тоо (28, 29, 30, 31)-нд харьцуулсан үзүүлэлт; 3.9. Эгнээний хөдөлгөөний эрчим Хөдөлгөөний эрчмийг тухайн замын хэсгийн нийт эгнээний тоонд харьцуулсан үзүүлэлт.

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 3: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

3

4. Ерөнхий зүйл 4.1. Авто замын хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүний бодит судалгаа хийх зорилгоор автомат тооллогыг явуулна. 4.2. Жилийн дундаж хоногийн хөдөлгөөний эрчмийн судалгаа нь авто замын байгууллагын үйл ажиллагаа болон авто замын төлөвлөлт, замын барилга, ашиглалтын чиглэлээр шийдвэр гаргахад суурь мэдээлэл болно. Үүнд: – авто зам, замын байгууламжийн тээвэр-ашиглалтын үнэлгээг тогтоох; – авто замын хучилтын бат бэхийг тооцох, төсөллөх; – авто замын арчлалт, засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг төлөвлөх; – авто замын өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах; – хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүний хэтийн төлвийг тодорхойлох; – авто замын сүлжээг шинэчлэн төлөвлөх; – авто замын сүлжээ болон тодорхой нэг замд хөрөнгө оруулалт хийх техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах. Жилийн дундаж хоногийн хөдөлгөөний эрчмийг үндэслэн авто замын ангиллыг тогтоохоос гадна түүний үндсэн элемент, хөндлөн болон дагуу огтлолын геометрийн үзүүлэлтэд тавигдах шаардлагыг тодорхойлно. 4.3. Авто замын хөдөлгөөний ачааллын түвшинг үнэлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хөдөлгөөний урсгалын оргил цагийн эрчим, бүрэлдэхүүний мэдээллийг ашиглана. 4.4. Шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний эрчмийн богино хугацааны тооллогыг холбогдох техникийн норматив баримт бичигт нийцүүлэн явуулж болно. 5. Хөдөлгөөний тооллогын цэг 5.1. Хөдөлгөөний автомат тооллогын цэг нь авто замын хөдөлгөөний эрчим болон бүрэлдэхүүний 24 цагийн тооллогыг жилийн туршид тасралтгүй явуулах нөхцөлөөр хангагдсан байна. Хөдөлгөөний автомат тооллогын цэгийг суурин болон зөөврийн байдлаар хэрэглэнэ. 5.2. Тооллогын цэгийг суурин газрын гаднах замд, томоохон хот руу орох хэсэг дээр болон ачаа, зорчигч тээврийн төв, замын төлбөр хураах цэгийн дэргэд, мөн уулзвар, замын салаалсан бэлчрийн орчимд буюу гүйцэж түрүүлэхийг хориглосон замын хэсэг, тээврийн хэрэгслийн түр зогсоол болон зорчих хэсгийн бусад огтлолцлын орчимд байрлуулах нь зүйтэй. Гүүр, хонгил, нүхэн гарц болон хөдөлгөөний эрчим өөрчлөгддөг гэх мэт замын хэсгүүдэд хөдөлгөөний эрчмийг хянах хэрэгцээ, шаардлагаас хамааран тухайн замын дагуу байрлуулах тооллогын цэгийн тоо, байрлалыг тогтооно. Хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүний өөрчлөлтийн хэмжээ, тогтвортой байдал, түүний шалтгааныг тогтоох нарийвчилсан ажиглалт судалгаа явуулсны үндсэн дээр автомат тооллогын цэгийн байрлалыг сонгоно. Тооллогын цэгийн байрлал болон түүний тоног төхөөрөмж нь жилийн бүх улиралд цаг агаарын нөхцөлөөс үл хамааран, тухайн замын хэсгээр нэвтрэн өнгөрч буй бүх

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 4: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

4

тээврийн хэрэгслийг заасан хугацааны туршид тасралтгүй бүртгэж байх шаардлагыг хангасан байвал зохино. 5.3. Тооллогын цэгийг замын дагуух үйлчилгээний цогцолборын бүсэд болон автобусны буудал, амрах талбай, явган хүний гарц, гэрлэн дохио зэрэг замын байгууламжийн элементийн дэргэд байрлуулахгүй. 5.4. Тооллогын цэг бүрд автомат тоног төхөөрөмжийн зохих мэдээллийг агуулсан бүртгэлийн маягтыг хөтөлнө. Уг маягтад тоног төхөөрөмжийн нэр, төрөл, суурилуулсан огноо, техникийн үндсэн үзүүлэлтүүд, байрлуулсан газар, үйлдвэрлэсэн, техникийн засвар үйлчилгээ хийсэн, суурилуулсан байгууллагуудын нэр зэргийг заасан байна. Энэхүү бүртгэлийн маягт дараах бүлгүүдтэй байна. Үүнд: тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийн үндсэн мэдээлэл, ашиглалтын үеийн үндсэн мэдээлэл, тоног төхөөрөмжийн эд ангийн нэр, төрөл, хүчин чадал, ашиглалтын хугацаа, хадгалах, тээвэрлэх заавар, баталгаат хугацаа, ажиллуулахын өмнөх бэлтгэл ажил, бусад тэмдэглэл. Тооллогын цэг бүр тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, үйлдвэрлэгчийн баталгааны баримт бичигтэй байна. 5.5. Тооллогын цэгийг хариуцсан байгууллага нь бүртгэлийн маягтыг хадгалан, тодорхой ажилтанд даалган хариуцуулна. Бүртгэлийн маягтыг харандаа эсвэл угаагддаг бэхээр тэмдэглэхийг хориглоно. 5.6. Хөдөлгөөний эрчмийн тооллого хийх суурин цэг байрлуулаагүй газарт зөөврийн автомат төхөөрөмжөөр тодорхой давтамжтай богино хугацааны тооллого явуулж, тухайн замын хэсгийн хөдөлгөөний эрчмийн шаардлагатай мэдээллийг цуглуулж болно. Энэ тохиолдолд тухайн нэг цэгийн тооллогын үргэлжлэх хугацаа 72 цагаас багагүй байна. 5.7. Зөөврийн тооллогын төхөөрөмж нь тээврийн хэрэгсэл дээр суурилуулсан бага оврын автомат тоног төхөөрөмж байна. Зөөврийн тооллогын төхөөрөмжийг авто замын хөвөөн дээр эсвэл тусгаарлах зурвас дээр байрлуулан тооллого явуулна. 5.8. Зөөврийн тооллогын төхөөрөмжийг дараах зорилгоор ашиглана. Үүнд: – байнгын ажиллагаатай суурин тооллогын цэгийн байршлыг сонгох; – суурин тооллогын цэг дээр хяналтын тооллого хийх. 6. Хөдөлгөөний тооллогын багаж 6.1. Тооллогын цэгийг хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнийг бүртгэн тоолох олон төрлийн арга (A хавсралт) дээр үндэслэсэн тоолуурын тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. Хөдөлгөөний тооллогын багаж (тоолуур) нь тээврийн хэрэгсэл мэдрэгч, бүртгэх аппарат, өгөгдөл хадгалах болон дамжуулах хэрэгслүүдээс бүрдэнэ. Хөдөлгөөний тооллогын багаж (тоолуур)-ны ажиллах зарчмаас хамааран тээврийн хэрэгсэл мэдрэгч (детектор)-ыг авто замд олон хувилбараар байрлуулж болно (B хавсралт). 6.2. Хөдөлгөөний тооллогын багаж (тоолуур) нь 8-аас цөөнгүй эгнээний хөдөлгөөний эрчмийг нэгэн зэрэг автоматаар мэдрэн бүртгэх, мөн тээврийн хэрэгслүүдийг MNS 4598 : 2011 стандартад заасан төрлөөр ялган таних чадвартай байна. Тухайн хэрэгцээ шаардлагаас хамааран хөдлөх бүрэлдэхүүнийг суудлын автомашин, ачааны автомашин, автоугсраа, автобус гэсэн төрлөөр ангилан бүртгэж болно.

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 5: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

5

6.3. Хөдөлгөөний тооллогын төхөөрөмжийн мэдээлэл хадгалах багтаамж нь замын нэг талын урсгалын эрчим хоногт 100000 тээврийн хэрэгслээс их байх үед 1000 цагаас багагүй хугацааны мэдээллийг хадгалах чадвартай байна. Мөн өгөгдлийг архивлан хадгалах (файлын хэмжээг багасгах – zip archive), мэдээлэл дамжуулах хугацааг тохируулах, мэдээлэл боловсруулах командуудтай байна. Тухайн орчны мэдээллийг шууд буюу зайнаас авах боломжтой байна. 6.4. Тооллогын суурин цэгийн багаж төхөөрөмжийг 220 В-ын хүчдэл бүхий 50 Гц-ын хувьсах давтамжтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр тэжээнэ. Цахилгааны огцом хэлбэлзлийн үед буюу цахилгаан эрчим хүч тасрахад автомат горимд шилжин нөөц эх үүсвэр (аккумулятор)-ээс тэжээл авч ажилладаг байвал зохино. Энэ горимоор ажиллах хугацаа 24 цагаас багагүй байна. 6.5. Тооллогын суурин цэгийн багаж төхөөрөмжийн хийц, найдвартай ажиллагаа, бат бэх, ашиглалтын болон аюулгүйн нөхцөл, техникийн үндсэн үзүүлэлт нь тухайн төрлийн техник хэрэгсэлд тавигддаг стандартын шаардлагыг хангаж байвал зохино. 6.6. Угсрахад хялбар байлгах үүднээс тооллогын багаж, түүний салдаг эд анги, холбогч хэрэгсэл, мэдрэгч төхөөрөмжид тэмдэглэгээ тавьсан байна. 6.7. Тооллогын багаж нь замын тоос шорооноос болон эвдэн сүйтгэгдэхээс хамгаалсан бүрхүүлтэй байх бөгөөд уг бүрхүүлийг нээж задлахгүйгээр тэжээлийн зайг солих, зөөврийн төхөөрөмжийг холбох боломжтой байвал зохино. 6.8. Мэдээлэл дамжуулах төхөөрөмж нь боловсруулсан мэдээллийг саадгүй дамжуулах хүчин чадал бүхий цахим сувгаар хангагдсан байх шаардлагатай. 6.9. Хөдөлгөөний тооллогын багаж нь мэдээлэл хүлээн авах, боловсруулах зориулалтын программ хангамжтай байна. Зориулалтын программ хангамжийн тусламжтайгаар цагийн хөдөлгөөний эрчмийг тоолох болон хөдөлгөөний урсгалыг хөдлөх бүрэлдэхүүнд ангилах боломжтой. Программ хангамж нь анхан шатны мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. 7. Хөдөлгөөний тооллогын ажлын зохион байгуулалт 7.1. Авто замын хөдөлгөөний эрчмийн улсын чанартай тооллогын ажлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон холбогдох эрх бүхий бусад байгууллага төлөвлөн зохион байгуулна. 7.2. Хөдөлгөөний эрчмийн тооллого явуулах байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: – авто замууд дээр хөдөлгөөний тооллого явуулах цэгийг тогтоох; – автомат тооллогын систем, багаж төхөөрөмжийн иж бүрдлийг хангах; –автомат тооллогын цэгийг байгуулах, тоноглох, үйл ажиллагаанд бэлэн болгох; – системийн багаж төхөөрөмж, программ хангамжийг суурилуулан, ашиглалтын хэвийн ажиллагааг хангах; – автомат тооллогын цэгийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл, ашиглалт, засварын ажлыг хариуцах; – замын хөдөлгөөний эрчмийн өөрчлөлттэй холбоотойгоор тооллогын цэгийг өргөтгөх, нүүлгэн шилжүүлэх;

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 6: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

6

– замын тухайн хэсэгт засвар шинэчлэлтийн ажил явагдсан тохиолдолд системийн үйл ажиллагааг сэргээн ажиллуулах.

7.3. Автомат тооллогын системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд тогтмол давтамжтай хяналт судалгаа явуулж, хяналтын хэмжилт, ажиглалт, үнэлгээг газар дээр нь гүйцэтгэж шалгаж байвал зохино. Хяналтын хэмжилтийг видоекамер ашиглан гүйцэтгэж болно.

8. Хөдөлгөөний тооллогын өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах

8.1. Авто замын сүлжээний байнгын ажиллагаатай тооллогын цэгээс хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүний талаарх анхан шатны мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллага хүлээн авч зохих боловсруулалт хийх, хадгалан архивлах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Өгөгдөл мэдээллийг цуглуулах, боловсруулах ажиллагааг тусгай программ хангамжийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Боловсруулалтын шатанд цагийн хөдөлгөөний эрчим, жилийн дундаж хоногийн хөдөлгөөний эрчим, хоногийн хамгийн их хөдөлгөөний эрчим, оргил цагийн хөдөлгөөний эрчим гэх зэргээр хөдөлгөөний эрчмийн олон төрлийн үзүүлэлтийг гаргана. Сар бүрийн хөдөлгөөний эрчмийн өгөгдлийг C хавсралтад үзүүлсэн хүснэгтээр буюу график хэлбэрээр илэрхийлнэ. Мэдээлэл цуглуулах, боловсруулах ажиллагааг боломжтой бол сард хоѐроос цөөнгүй удаа гүйцэтгэвэл зохино. 8.2. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон зохих эрх бүхий бусад байгууллага нь хөдөлгөөний эрчмийн улсын чанартай тооллогын өгөгдлийн үнэн зөв, бодит байдлыг үнэлж дүгнэнэ. Хэрэв тухайн өгөгдөл үнэн зөв бодит байдалд нийцэхгүй байгаа нь тогтоогдвол түүнийг засварлах, дутуу мэдээллийг нөхөх, шинэчлэх зэрэг ажиллагааг удирдан зохион байгуулна. Засвар, нөхөлт хийсэн талаарх тайлбарыг тухайн мэдээлэлд заавал хавсаргана. 8.3. Өгөгдлийн үнэн зөв эсэхийг үнэлэх үндсэн шалгуур нь тухайн тооллогын цэг дээр цуглуулсан хоногийн хөдөлгөөний эрчмийн өөрчлөлт сүүлийн гурван жилийн дундаж статистик утгаас ±50%, хөдөлгөөний нийт урсгал дахь бүртгэж чадаагүй (танигдаагүй) тээврийн хэрэгслийн эзлэх хувь 10%-аас ихгүй байх үзүүлэлт болно. Хэрэв энэ хэлбэлзэл нь багаж төхөөрөмжийн эвдрэл, тохиргоо буруу хийгдсэнтэй холбоотой бол техник хэрэгслийг засварлана. 8.4. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллага нь хөдөлгөөний эрчмийн тооллогын мэдээллийг цахим файл хэлбэрээр 5 жилээс багагүй хугацаагаар хадгална.

ТӨГСӨВ.

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 7: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

7

А.Хавсралт (Мэдээллийн)

Хөдөлгөөний эрчим хэмждэг багаж хэрэгслийн

ажиллах үндсэн зарчмууд А.1. Соронзон – индукцийн детектор (гогцоо төрлийн) Авто замын хучилтанд байрлах индукцийн детектороор цахилгаан соронзон долгионы параметрийн өөрчлөлтийг хэмжих арга дээр үндэслэсэн. А.2. Радиолокацийн детектор 2.5·109 Гц дециметрийн хязгаарт, 9.5·109 Гц сантиметрийн хязгаарт хэлбэлзэх өндөр давтамжит долгион цацах үүсгүүр болон хүлээн авагч хоѐроос бүрдэнэ. Хүлээн авагч авто замын хучилтаас ойж ирэх дохиог хүлээн авна. Детектор бүхий замын хэсгээр тээврийн хэрэгсэл зорчих үед дохионы параметрүүд өөрчлөгддөг. Энэ арга нь байгаль цаг уурын өөрчлөлтөнд мэдрэг шинж чанартай. А.3. Хэт авианы детектор (2-3)·104 Гц-ийн хязгаарт хэт авианы долгион гаргах үүсгүүр болон хүлээн авагчаас бүрдэнэ. Хэт авианы детекторт цаг агаарын нөхцөл нөлөөлөхгүй. А.4. Хэт ягаан туяаны детектор Шууд ба шууд бус аргаар хэмждэг 2 төрөл байдаг. Шууд арга нь (2-3)·1012 Гц-ийн давтамжтай долгион гаргах үүсгүүр (цацраг ялгаруулагч), хүлээн авагчаас бүрдэх ба тээврийн хэрэгсэл зорчих үеийн хэт ягаан туяаны эрчмийн өөрчлөлтийг хэмжих зарчим дээр үндэслэсэн. Шууд бус арга нь үүсгүүргүй, тээврийн хэрэгсэл зорчин ирэхийг мэдэрдэг. А.5. Соронзон детектор Дэлхийн соронзон орны үйлчлэлийн зарчим дээр үндэслэсэн бөгөөд тээврийн хэрэгсэл зорчих үед соронзон орны үйлчлэлийн өөрчлөлтийг мэдэрдэг. Энэ арга нь шууд (магнитометр) ба шууд бус (феррозонд) гэсэн хоѐр төрөлтэй. А.6. Хийн детектор Ттээврийн хэрэгсэл зорчин өнгөрөхөд авто замын зорчих хэсэгт байрлуулсан хийн хоолойн хийн даралтын өөрчлөлтийг хэмжих зарчим дээр үндэслэсэн. Хийн даралтын импульс хоолойгоор дамжин цахилгаан дохиолол үүсгэгчид үйлчилдэг. А.7. Тензодетектор Ган эсвэл хөнгөн цагаанаар хийсэн уян элементэд тензорезистор нааж, замын хучилтанд байрлуулна. Тээврийн хэрэгслийн ачааллаар уян элементэд үүссэн деформацийг тензорезистор эсэргүүцлийн өөрчлөлт болгон хувиргадаг. Тензорезистороор тээврийн хэрэгслийн тэнхлэгийн тоо, ачааллыг тодорхойлж болдог. А.8. Видео детектор Тээврийн хэрэгслийн дүрс бичлэг хийж, түүнийг цахилгаан дохиололд хувирган, тусгай программаар боловсруулан тоон утганд шилжүүлдэг.

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 8: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

8

В.Хавсралт (Мэдээллийн)

Хөдөлгөөний тооллогын мэдрэгч хэрэгслийг байрлуулах бүдүүвч

а) гэрэлтүүлгийн шон дээр байрлуулах бүдүүвч; б) П хэлбэрийн тулгуур дээр байрлуулах бүдүүвч;

B.1-р зураг – Радиолокацийн, хэт авианы, видеокамерын хөдөлгөөн мэдрэгчийг

байрлуулах бүдүүвч

B.2-р зураг – Соронзон индукцийн мэдрэгчийг замын зорчих хэсэгт байрлуулах

бүдүүвч

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 9: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016 С.Хавсралт

(Мэдээллийн)

Тооллогын цэгийн хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнийг бүртгэх А маягт Авто замын байгууллагын нэр: ______________________________________ Тооллогын цэгийн дугаар, байрлал: __________________________________ Хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүний бүртгэл явуулсан огноо: _____________ Авто замын код, чиглэл, урт: ________________________________________ Хөдөлгөөний чиглэл : ______________________________________________

9

огноо цаг мотоцикльсуудлын

автомашин

хоёр тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /18тн/

гурван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /24тн/

дөрвөн тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /38тн/

таван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /40тн/

зургаан тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /44тн/

автобус

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

0.00-1.00

1.00-2.00

2.00-3.00

3.00-4.00

5.00-6.00

6.00-7.00

....

22.00-23.00

23.00-24.00

Тооллого хийсэн Цагийн хөдөлгөөний эрчим, маш/цаг

Нийт

Дүн

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 10: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

10

С.Хавсралтын үргэлжлэл

(Мэдээллийн)

Тооллогын цэгийн хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнийг бүртгэх Б маягт

он, сар өдөр мотоцикльсуудлын

автомашин

хоёр тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /18тн/

гурван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /24тн/

дөрвөн

тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /38тн/

таван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /40тн/

зургаан

тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /44тн/

автобус

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

1

2

3

4

...

...

30

31

Тооллого хийсэн Хоногийн дундаж хөдөлгөөний эрчим, маш/хоног

Нийт

20.. оны

...-р сар

дүн Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 11: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

11

С. Хавсралтын үргэлжлэл

(Мэдээллийн)

Тооллогын цэгийн хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнийг бүртгэх В маягт

он сар мотоцикльсуудлын

автомашин

хоёр тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /18тн/

гурван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /24тн/

дөрвөн тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /38тн/

таван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /40тн/

зургаан тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /44тн/

автобус

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

11 сар

12 сар

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

11 сар

12 сар

20.. Он

20.. Он

Дүн

Дүн

Тооллого хийсэн Хоногийн дундаж хөдөлгөөний эрчим, маш/хоног

Нийт

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 12: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

12

С. Хавсралтын үргэлжлэл

(Мэдээллийн)

Тооллогын цэгийн хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнийг бүртгэх Г маягт

Тооллогын цэгийн хөдөлгөөний эрчим, бүрэлдэхүүнийг бүртгэх Д маягт

он сар Маш/хоног огноо Маш/цаг Огноо, цаг

1 2 3 4 5 6 7

1 сар

2 сар

3 сар

4 сар

5 сар

6 сар

7 сар

8 сар

9 сар

10 сар

11 сар

12 сар

Тооллого хийсэнХоногийн дундаж

хөдөлгөөний эрчим,

маш/хоногОргил цагийн эрчимХоногийн эрчим

Сарын хамгийн өндөр хөдөлгөөний эрчим

20.. Он

Жилийн нийт эрчим

огноо цаг

1 2 3

0.00-1.00

1.00-2.00

2.00-3.00

3.00-4.00

5.00-6.00

6.00-7.00

....

22.00-23.00

23.00-24.00

Дүн

Цагийн

хөдөлгөөний

эрчим, маш/цаг

Тооллого хийсэн

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.

Page 13: 1. -2018 a e wu g Z g Kmns 6596 : 2016 2 3. Нэр томьёо, тодорхойлолт. 3.1. Хөдөлгөөний тооллогын автомат систем. Авто замын

MNS 6596 : 2016

13

С. Хавсралтын үргэлжлэл

(Мэдээллийн)

Тооллогын өгөгдлөөр хөдөлгөөний эрчмийн мэдээлэл боловсруулах хүснэгт

Тооллогын өгөгдлөөр хөдөлгөөний эрчмийн мэдээлэл боловсруулах хүснэгт (тээврийн хэрэгслийн ангиллаар)

Цагийн

эрчим,

маш/ц

Хоногийн эрчим,

маш/хон

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

Хөдөлгөөний

урсгалын

чиглэл

Тооллого

хийсэн он

Жилийн дундаж хоногийн

хөдөлгөөний эрчим,

маш/хоног

Хамгийн өндөр хөдөлгөөний

эрчим

№ Аймаг, хотын нэрБайгууллагын

нэр

Тооллогын Цэг

/дугаар, код/

Тооллогын

цэгийн

байрлалын

координат

Авто замын

код

Авто

замын

чиглэл

Авто

замын

ангилал

мотоцикльсуудлын

автомашин

хоёр тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /18тн/

гурван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /24тн/

дөрвөн

тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /38тн/

таван тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /40тн/

зургаан

тэнхлэгтэй

автотээврийн

хэрэгсэл /44тн/

автобус

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19

Жилийн дундаж хоногийн хөдөлгөөний эрчим, маш/хоног

нийт

Тооллогын

цэгийн

байрлалын

координат

Авто замын

код

Авто

замын

чиглэл

Авто

замын

ангилал

Хөдөлгөөний

урсгалын

чиглэл

Тооллого

хийсэн

огноо

№ Аймаг, хотын нэрБайгууллагын

нэр

Тооллогын Цэг

/дугаар, код/

Стандартын

үзлэг-2

018

Стандарт, хэмжил зүйн газар.Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төв. 2018-06-22

Хувилан олшруулахыг хориглоно.